Ерөнхий зарчим

Трансформаторын ажиллах зарчмын бүдүүвч зураг

Ачаалалгүй трансформатор нь соронзон цагираг буюу трансформаторын зүрхэвч болон хамгийн багадаа хоёр ороомогоос бүрдэнэ. Цахилгаан энергийн эх үүсвэртэй холбогдож байгаа ороомогтой талыг хүчний буюу анхдагч тал гэж нэрлэнэ. Цахилгааны ачаалал байгаа талыг нь намын буюу хоёрдогч тал гэж нэрлэдэг.

Ажиллах зарчим нь дараах байдлаар тодохойлогдоно:

  • Трансформаторын анхдагч тал дээрх хувьсах хүчдэл нь индукцийн хуулийн дагуу зүрхэвчинд хувьсах соронзон урсгалаар нөлөөлнө. Энэ хувьсах соронзон урсгал нь эргээд трансформаторын хоёрдогч талын хүчдэлийг индукцлэнэ.
  • Хоёрдогч орооомог дээрх хувьсах гүйдэл нь Амперийн хуулийн дагуу анхдагч ороомогт хувьсах гүйдлээр нөлөөлнө.

Хувьсах гүйдлийн давтамж бага байх үед төмөр зүрхэвчийг ферро соронзон материалаар хийх ба түүний соронзон нэвчилт өндөр байдаг. Үүгээрээ төмөр зүрxэвчгүй трансформатороос хувьсах соронзон урсгалын нягт өндөртэй учир илүү өндөр ороомогийн хүчдэлийг гаргах боломжтой юм. Мөн түүнчлэн ороомогт үүсэх Омын эсэргүүцлийн алдагдал чадалтай харьцуулахад дамжуулах чадал нь хамаагүй их байна. Энгийн хэллэгээр, төмөр зүрхэвчгүй трансформаторыг, төмөр зүрxэвчтэй трансформатортай харьцуулахад хамаагүй цөөн ороодос шаардагдана гэсэн үг юм.

Сэтгэгдэл бичих